Аймгийн Засаг дарга хамтран ажиллах гэрээгээр 23 үүргийг хүлээж, үүргийг орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган үр дүнг тооцож ажилласнаар жилийн эцсийн байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 95.4 хувьтай байна. 21 арга хэмжээ бүрэн хэрэгжсэн буюу 100 хувь, 1 арга хэмжээ үр дүнгүй буюу 0 хувьтай хэрэгжүүлсэн байна. Нийт 23 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээс 1 арга хэмжээ буюу Тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байгаа болон авсан тохиолдолд одоогоор байхгүй байгаа тул үнэлгээнээс хасаж тооцов.