Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жилд хийх ажлын төлөвлөгөөг 5 чиглэлийн хүрээнд 38 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулан батлуулсан байна. Төлөвлөгөөний хэрэгжилтийн жилийн эцсийн тайланг Нийгмийн бодлогын хэлтсээс жилийн эцсийн байдлаар тооцон гаргаж ирүүлсэн. Төлөвлөгөөний хэрэгжилтийг ирүүлсэн тайлангаас гадна холбогдох хэлтэс, агентлагаас нэмэлт тодруулга авч 38 арга хэмжээний дундаж үнэлгээгээр тооцон гаргахад 88.4 хувьтайгаар хэрэгжүүлэн ажилласан байна.