Засаг дарга хамтран ажиллах гэрээгээр 32 арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн эхний хагас жилд хяналт-шинжилгээ хийхэд 87.1 хувьтай байсан ба удаашралтай байгаа арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх талаар зөвлөгөө зөвлөмж өгч ажилласнаар жилийн эцсийн байдлаар 98.1 хувьтай хэрэгжүүлж хагас жилээс 11 хувиар ахисан байна.
Нийт 32 арга хэмжээ хэрэгжүүлэхээс 30 арга хэмжээ 100 хувь, 2 арга хэмжээ 70 хувьтай үнэлэгдлээ. Гэрээгээр хүлээсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсөв болон төсөл хөтөлбөрийн хүрээнд 208.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.