Аймгийн Засаг дарга хамтран ажиллах гэрээгээр 30 үүргийг хүлээж, үүргийг орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган үр дүнг тооцож ажилласнаар жилийн эцсийн хэрэгжилт 94 хувьтай хэрэгжүүлсэн байна. Үүнээс 100 хувь-28, 70 хувь -1, 50 хувь-1, 0 хувь-1 байна. Гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардалд нийт 653.6 сая төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс Улсын төсвөөс 100.0 сая, Орон нутгийн төсөв 534.8 сая, байгууллагын төсөв 3.2 сая, төсөл хөтөлбөрөөс 6.6 сая төгрөг байна.