Дундговь аймгийн жилийн хөгжлийн төлөвлөгөөний 2023 оны хэрэгжилтийг нэгтгэн, Засгийн газрын 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 206 дугаар тогтоолоор баталсан“БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ”-ын 6.2.1, 62.2-т заасан аргачлалын дагуу арга хэмжээ болон зорилтыг үнэлж үзэхэд 5 зорилтын 40 арга хэмжээний биелэлт 90,12 хувьтай байгаа нь эхний хагас жилийн биелэлтээс 7,6 хувиар өссөн байна. Үүнээс үр дүнтэй буюу 100 хувьтай-33, тодорхой үр дүнд хүрсэн буюу 70 хувь-1, 48 хувь-1, 66.6 хувь-1 65.9 хувь-1, 30 хувь-1 23.7-1, үр дүнгүй буюу 0 хувь-1 хэрэгжилтийн дундаж 90,12 хувьтай байна. Хяналт-шинжилгээ үнэлгээний дүнгээс харахад удаашралтай хэрэгжиж байгаа болон үр дүнгүй хэрэгжсэн 3 арга хэмжээ нь тус ажлын гүйцэтгэгч “Суурь” компани, туслан гүйцэтгэгч компани хоёрын маргаан, санаачилгагүй байдлаас шалтгаалан үр дүнгүй хэрэгжсэн байна. Аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 16 дугаар хуралдаанд танилцуулан хурлаас “Тодорхой үр дүнд хүрсэн” гэсэн үнэлгээг өгч хурлын 52 дугаар тогтоолоор баталгаажуулсан.