Аймгийн ЗДТГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж дүгнэх үнэлгээний баг томилох тухай” А/49 дүгээр тушаалаар байгуулагдсан үнэлгээний баг Засгийн газрын 2023 оны “Журам шинэчлэн батлах тухай” 301 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх журам”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 98 дугаар “Аргачлал, загвар батлах тухай” тушаалын хавсралтаар батлагдсан аргачлалын дагуу төрийн захиргааны албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж дүгнэлээ.