Нэгдсэн үндэстний байгууллагаас зарласан “Авлигын эсрэг - Олон улсын өдөр”-ийг угтан иргэд, олон нийт, ажилтан, албан хаагчдад авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг сурталчилан таниулах, авлигын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, олон нийтийн дуу хоолойг сонсох, хүсэл зоригоо илэрхийлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Шударга ёс, шуурхай үйлчилгээ” сэдэвт аяныг 2023 оны 01 сарын 18- 25-ны хугацаанд аймгийн хэмжээнд зохион байгуулж явуулав. Тус аяны хүрээнд зохион байгуулах ажлын удирдамж, төлөвлөгөөг гарган хэлтсийн даргаар батлуулж хэрэгжүүлэн ажиллалаа.
Аяны хүрээнд хийгдсэн ажлуудаас:
➢ Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд: Иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, мэдлэг олгох зорилгоор авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зурагт хуудас, богино хэмжээний видео шторкийг “Бүртгэлийн хэлтэс” пэйж групп хуудас, Дундговь аймаг дахь бүртгэлийн хэлтэс олон нийтийн /facebook/, du.burtgel.gov.mn пэйж хуудас, www.dundgovi.burtgel.gov.mn вэб сайт бүртгэлийн үйлчилгээний танхимд байрладаг “Цахим мэдээллийн дэлгэц”-ээр, мөн нийт албан хаагчид хувийн facebook хуудсандаа хуваалцаж нийт 65 эх сурвалжаар олон нийтэд сурталчилсан
➢ “Шударга ёс шуурхай үйлчилгээнээс эхэлнэ” уриалгыг хэрэгжүүлэн, авлигын эсрэг ОУ-ын өдрийг иргэд албан хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчил, ёс зүйтэй холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах 110 дугаарыг сурталчлах ажлын хүрээнд: Авлигын эсрэг үйл ажиллагааг мэдээлэн сурталчлах “Шударга ёс, хөгжил дэвшилд 110” мэдээллийн самбарын мэдээллийг тогтмол шинэчлэн ажиллуулдаг. Иргэд, олон нийтээс гомдол мэдээлэл хүлээн авах 110 дугаарыг сурталчилсан наалтыг хэвлүүлж ажлын байрны өрөөнүүдийн хаалга болон албан хаагчдын компьютерт иргэдэд харагдахуйцаар нааж байрлуулан байгууллагаар үйлчлүүлсэн 130 иргэнд сурталчлан тараасан.
➢ Төрийн албаны үйлчилгээний шуурхай, ил тод, шударга байдлыг нэмэгдүүлэх, нэр хүндийг өргөх: Албан хаагчдын хурлыг хийж аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг баталж улмаар төрийн үйлчилгээний чирэгдэл, шат дамжлагыг бууруулах, нөгөө талаас иргэдийн мэдлэг мэдээллийг сайжруулах зорилгоор нэгдсэн мэдээллийг цахим орчинд өгөх болон шуурхай утас 70593096, 70592435, бүртгэгч нарын дугаарыг ажлын цагаар ажиллуулан тус хугацаанд хүүхдийн мөнгө, хаяг өөрчлөлтийн асуудлаар 98 иргэнд зөвөлгөө өгч ажиллалаа.
Мөн аймгийн Нийгмийн халамж, Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж Хүүхдийн мөнгөний асуудлаар хандсан 16 иргэний мэдээллийн зөрүүг арилгах ажлыг санаачилж зохион байгууллаа. Засгийн газрын 1111 тусгай дугаараас тус хугацаанд Бүртгэлийн үйлчилгээний шуурхай байдалд талархсан иргэний талархлыг дотоод сүлжээгээр ирүүлсэн байна.
➢ Байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах,” Шударга ёс шуурхай үйлчилгээг сайжруулах: Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд түргэн шуурхай, чирэгдэл, шат дамжлагагүй хүргэх, зорилготой “Шударга ёс, шуурхай үйлчилгээг” киоск машинаас иргэдэд тоон гарын үсэг, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн 18 төрлийн үйлчилгээг үзүүлж, тухайн үйлчилгээний төлбөрийг киоск машины системийг ашиглан төлөх, цахим бүртгэлийг шинээр нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган аймгийн ЗДТГ-т киоск машиныг байршуулсан.