Ил тод байдал

"Шударга ёс, хөгжил дэвшилд хамтдаа" аяны хүрээнд УЦУОШТ-өөс зохион байгуулсан үйл ажиллагаа

Тус төв нь “ШУДАРГА ЁС ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА ” аянд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нэгдэж, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар албан хаагчдад мэдээлэл хүргэж, Авлигатай тэмцэх газрын нээлттэй утас 110 дугаарыг сурталчилж ажиллалаа.

Мөн албан хаагчдын дунд АХА тэмцээн зохион байгуулж, байр эзэлсэн албан хаагчдыг шагнаж урамшууллаа. “ШУДАРГА ЁС ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА ” мэдээллийн самбар ажиллуулж байна. Иргэд олон нийтийг авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор байгууллагын мэдээллийн самбар болон цахим хуудсаар зурагт хуудсыг байршуулж ажиллалаа. Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан жүжигчилсэн тоглолтын уралдаан зохион байгуулж нийт 4 баг оролцсоноос БОШЛабораторийн эрхлэгч Б.Янжмаа ахлагчтай баг ТЭРГҮҮН байр, БОШЛабораторийн инженер Э.Буяндэлгэр ахлагчтай баг ДЭД байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагналаа.

Дэлгэрэнгүй мэдээлэл үзэх