Дундговь аймаг
Дундговь аймаг
1934 онд сумын хүн эмнэлэг анх нэг гэртэйгээр байгуулагджээ.Анхны эмч Дэнзмаа ажиллаж байв.1940 онд бага эмч Сономваанчиг ирж бага эмчийн салбар байгуулав.Хүн эмнэлэг нь 1960 он хүртэл аж ахуйн материаллаг баазаар дутмаг голдуу гэрт үзлэг эмчилгээ хийж, морь тэмээгээр дуудлагад явж хөдөлмөрчдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байлаа.1960онд тусгай барилга байгууламжтай болж эмчилгээ үйлчилгээ нь боловсронгуй эрүүл мэндийн шаардлага хангахуйц болжээ.1967 он хүртэл бага эмчийн салбарын хэмжээнд ажиллаж , 1978 онд их эмчийн салбарт боловсон хүчин нэмэн ирж , эмчилгээ үйлчилгээний орчин үеийн анагаах ухааны / Европ / арга нэвтэрсэн.
Тус сумын хөдөлмөрчдийн эрүүл мэндийн төлөө эмч Цэдэндамба, Равдандорж, Өлзийбаяр, Буд, Мэнд, нар өдөр шөнө халуун хүйтэн шантралгүй зүтгэж явсныг олон түмэн өндрөөр үнэлж байдаг юм.
1978 оноос Хүний их эмчийн салбартай болж 15 ортой больниц ашиглалтад орж , дуудлагын машинтай болж, материаллаг баазын хувьд бэхжин урьдчилан сэргийлэх арга хэмжээ өрөгжин хөгжлөө. Энэ үед Хасбагана,Нарангэрэл,Баянсан,нарын их эмч нар ирж ажиллан эмчилгээ үйлчилгээний чанарт ихээхэн өөрчлөлт гарлаа.
Үе үеийн удирдлага