Дундговь аймаг
Дундговь аймаг
5 дугаар сарын 23-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээ хийж нийтийн эзэмшлийн зам талбай болон сумын төврүү орж ирж байгаа төв замуудын ойр орчмыг цэвэрлэж ачлаа. Иргэн бүр дор бүрнээ ухамсартай байж "Энэ миний хог биш" гэж хандахаас илүү "Энэ бидний амьдарч буй орчин" гэсэн сэтгэлээр хандан Хоггүй цэвэрхэн Цагаандэлгэрийг бүтээцгээе. Цэвэрлэгээнд оролцсон нийт иргэддээ баярлалаа. Удахгүй зүүн хогийн цэгийн орчмыг цэвэрлэх тул бүгд идэвхтэй хамрагдахыг хүсье.