Цагаандэлгэр сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ТАНИЛЦУУЛГА

         Манай сургууль анх 1940 онд байгуулагдсан.  2023-2024 оны хичээлийн жилд 9 бүлэгт 105 суралцагч, 13 багш ,2 удирдах ажилтан, Насан туршийн боловсролын багш, байрны багш,  нярав, тогооч, номын санч, галч, үйлчлэгч зэрэг нийт 24 багш, ажилтантай ажиллаж байна.  Боловсролын тэргүүний ажилтан-2, Боловсролын яамны жуух бичигтэй-5, тэргүүлэх зэрэгтэй багш-1, ахлах зэрэгтэй-1, Заах аргач зэрэгтэй 5 багштайгаар  сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. 2023-2024 оны хичээлийн жилд манай хамт олон бага , суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.                

Алсын хараа    

          Эрдэм мэдлэгтэй, амьдрах ухаантай, бүтээлч, хүнлэг энэрэнгүй, эх оронч, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх.

Эрхэм зорилго, эрмэлзэх зарчим    

         Сургалтын хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлж, сайн туршлагаас суралцан, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын оролцоог сайжруулах.