Дундговь аймаг
Бурхан багшийн их дүйцэн өдөр буюу 6 сарын 4-5-ны өдрүүдэд Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг нутгийнхаа хилийн дээс Тахилгат хайрхан, овоонуудаа тойрон Ганжуур эргэх ёслолын үйл ажиллагааг Да лам Д. Мөнхбатын удирдлаган дор Ц.Эрдэнэхүү даргатай 1981 оны 5-р төгсөлтийнхөн амжилттай хийж өндөрлөлөө. Үйл ажиллагаанд оролцсон Хандмаа Бадамханд, бяцхан хөөрхөн ламхай Лувсангомбо болон угтан авч хоол цайгаар үйлчилсэн нутгийн зон олон, ард иргэд, малчид та бүхэндээ маш их баярласан талархсанаа илэрхийлье. Мөн бүхий л зүйлээр тусалсан Гандангийн ажилтан Нарантуяадаа баярлалаа. Энэхүү үйл ажиллагаанд сэтгэл зүрхээрээ идэвхи зүтгэлтэй оролцоцгоосон ангийн 25 анд найз нартаа баярлалаа.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ