Цагаандэлгэр сум

Дундговь аймаг

Мэдээ

И-Монголиа системд ЭМД-аар авсан тусламж үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг харах үйлчилгээг нэмлээ

           И-Монголиа системд ЭМД-аар авсан тусламж үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг харах үйлчилгээг нэмлээ. Иргэд ЭМД-аараа хязгааргүй үйлчилгээ авдаг болсонтой холбогдуулан хэзээ, хаана хэдэн төгрөгний тусламж үйлчилгээг хэдэн хувийн хөнгөлөлттэй үнээр авч байгаа талаарх мэдээллийг иргэд нээлттэй авах боломжоор хангаж өнгөрсөн сараас эхлэн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системд “ЭМД-аар авсан тусламж үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл”-ийг харах үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Ингэснээр та ЭМД-аараа авч байгаа тусламж үйлчилгээнийхээ мэдээллийг хянах боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар И-Монголиа системд Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл, авсан тусламж үйлчилгээний төлбөрийн мэдээллийг харах 2 үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд цаашид шимтгэлээ И-монголиа аппликейшнээр дамжуулан цахимаар төлөх үйлчилгээг нэмэхээр ажиллаж байна.

Дэлгэрэнгүйг https://dundgovi.gov.mn/mn.php?page=147&news=28893&pg=0

  

          

Их уншсан

ХАЛДВАРГҮЙЖИЛТ АРИУТГАЛ/ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

"ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН НЭГ ӨДӨР "ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ

СОЁЛЫН ТӨВӨӨС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ 01 ДУГААР САРЫН 02-НЫ А/02 ТООТ ЗАХИРАМЖЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

СОЁЛЫН ТӨВӨӨС МОНГОЛ БАХАРХАЛ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

ҮНЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ

Соёлын төвөөс "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадамд оролцсон ардын авьяастнууд, төрийн албан хаагчдад дурсгалын зүйлийг гардуулан өглөө

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

СОЁЛЫН ТӨВӨӨС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ 01 ДУГААР САРЫН 02-НЫ А/02 ТООТ ЗАХИРАМЖЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА