Дундговь аймаг
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ГОВИЙН БҮСИЙН ЧУУЛГАН ДУНДГОВЬ АЙМГИЙН “БҮРДИЙН УЯНГА” ЗУСЛАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАХүүхдийг зуслангийн хөгжлийн хөтөлбөрт тэгш хамруулах "Тэгш оролцоо-2023" говийн бүсийн чуулган Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Бүрдийн уянга" зусланд эхэллээ.Энэхүү зуслангийн хөтөлбөрт Өмнөговь, Төв, Говьсүмбэр, Дундговь аймгийн 230 орчим хүүхэд хамрагдаж байна."Тэгш оролцоо-2023" зуслангийн хөтөлбөрт оролцож буй хүүхдүүд Сайн байна уу зуслан минь Хамтдаа бүтээцгээе. Монголын Хүүхдийн зөвлөлийн чуулганМонгол бахархалБаяртай зуслан минь зэрэг сэдвийн хүрээнд бүлэгт хуваагдан багаар ажиллах, өөрийгөө танин мэдэх, бусдыг хүндэтгэх, байгаль, эх орноо хайрлахад суралцахаас гадна шинэ найз нөхөдтэй болж, цагийг бүтээлч, хөгжилтэй өнгөрүүлэх юм.
Монгол улсын хэмжээнд ЗГ-ын Хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗГ, Монголын Скаутын холбоо бүсчлэн зохион байгуулж буй 'Хөгжсөн хүүхэд хамгаалагдана' уриатай "Тэгш Оролцоо" Говийн бүсийн чуулганы нээлт амжилттай болж, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын бүжиг, уртын дуу, ардын дууны дугуйлангийн хүүхдүүд ая дуугаа өргөн, Төв Говьсүмбэр Дорноговь Өмнөговь Дундговь аймгийн 300-гаад хүүхэд хүүхдийн эрх, хамгааллын төлөө дуу хоолойгоо нэгтгэхээр үйл ажиллагаагаа эхлэлээ. Өнөөдөр 9 өртөөгөөр хүүхэд хөгжлийн үйл ажиллагаа явагдана. Шөнөжин бороо орж, өдөр нь наран гийсэн сайхан өдөр төлөөлөгч 3 сурагч маань чуулгандаа идэвхитэй оролцож байна. Үдээс хойно чуулганы төлөөлөгч хүүхдүүд амьдрах ухааны, аюулгүй байдлын, сургалт танин мэдэхүйн өртөөнүүдээр аялж, сургалт дадлага хослосон, сонирхолтой туршилт, арга хэмжээнүүдэд хамрагдлаа. Өнөөдрийн хөтөлбөрөөр Монголын хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагаа явагдав. Аймгуудын төлөөлөл урлагийн тоглолт үргэлжилж, 10 өртөөгөөр бүлгүүд Хүүхдийн төлөө зөвлөлийн танилцуулга, сэтгэл зүйн өртөө, нээлттэй гишүүнчлэл, багийн тоглоом, АХА зэрэг сонирхолтой үйл ажиллагаанд хамрагдлаа. Өнөөдөр манай 3 Монгол ахуй, ёс заншлын өртөөнүүдээр аяллаа