Дундговь аймаг
Тус сумын хүүхдийн цэцэрлэг нь одоогоос 60 жилийн өмнө 1961 онд Дундговь аймгийн Чойр сум гэдэгт Ардын гэгээрэлийн даргын тушаалаар анхны эрхлэгчээр Лувсанжамц, хүмүүжүүлэгч багшаар Тогооч гэдэг хүмүүс томилогдон 15 ор, 4 ажилчинтайгаар анх байгуулагдаж байсан. Зах зээлийн давлагаанд нэг үе хаагдаж 1992 оноос 25 хүүхдийг хүлээн авч, нийт 8 ажилчинтайгаар үйл ажиллагааг явуулж байгаад 2001 оноос хойш 50 хүүхдийн ортой, нийт 11 ажилчинтай СӨБ- ын үйл ажиллагааг явуулж байна. 2008 онд Сумын Засаг дарга Т.Түмэндэлгэрийн санаачлагаар МУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, БХБайгуулалтын яамны сайд агсан Ж.Наранцацралтын дэмжлэгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 сая төгрөгийн өртөгтэй орчин үеийн зориулалтын тохилог барилгатай болсон.
2022-2023 хичээлийн жилд ердийн бүлгээр 46, хувилбар сургалтаар 12 хүүхдэд, нийт 71 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Өөр аймаг суманд 26 хүүхэд хамрагдаж байна Тус цэцэрлэг нь жилээс жилд өргөжин хөгжиж, боловсон хүчин, материаллаг баазаа бэхжүүлж, хүүхдийн авьяас сонирхолыг нээн илрүүлж, боловсролын чанарын шинэчлэл Сайжруулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүний нөөц: Цэцэрлэгийн бүтэц бүрэлдэхүүн нийт 12 ажиллагсадтай. Үүнээс: Эрхлэгч 1, Багш 2, Туслах багш 2, Нягтлан бодогч 0.5, Эмч 0.5, Нярав 1, Тогооч 1, Үйлчлэгч 1, Жижүүр 3 гэсэн орон тоотой ажиллаж байна. Эрхлэгч, багш, нягтлан бодогч, эмч нар нь 100% мэргэжлийн бакалаврын дээд боловсролтой, Туслах багш,тогооч нар 100 хувь, нярав, жижүүр нарын 50 хувь нь тус тус сургалтад хамрагдаж, мэргэжлийн үнэмлэхтэй. Багш нарыг өөрийн орон нутгийн боловсон хүчнээр хангаж, цаашид тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлсэн.
Одоогоор тус цэцэрлэгт: Болосвролын тэгүүний ажилтан 2, Боловсролын яамны жуух бичигтэн 1 багш, ажилтан 2, Заах аргач зэрэгтэй багш 1 ажиллаж байна.
Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд:
Английн хүүхдийг ивээх сангаас: 2001 онд 1.5 сая төгрөгийн “Гэр цэцэрлэг”-ийн төслийг хэрэгжүүлж, малчдын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж , 2006 оноос гэр цэцэрлэгийн үйл ажиллагааг тогтмолжуулсан. 2002 онд 1 сая төгрөгийн “Тоглоом наадгай” төслөөр бүлгүүдийг тоглоомоор хангасан.
Тогтвортой амьжиргаа төслөөс: 2007 онд 4 сая төгрөгийн “Бидний ирээдүй” төслийг хэрэгжүүлж анги бүлэг, ажлын байрны орчин, дотоод тохижилтыг сайжруулсан 2008 онд 4.1 сая төгрөгийн “Амтат хоол “ төслийг хэрэгжүүлж гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилсэн.
Тогтвортой амьжиргаа 2 төслөөс: 2011 онд 2.2 сая төгрөгийн “Тоглоом наадгай “ төслийг хэрэгжүүлж, анги бүлгүүдийн тоглоомын хангамжийг нэмэгдүүлсэн.
Хөрөнгө оруулалт: БШУЯ-наас: 2008 онд шинэ цэцэрлэгийн дотоод тохижилтонд болон ширээ, сандал, дрож, хүүхдийн шкаф зэргийг шинэчилсэн. 2014 онд 1 сая төгрөгөөр бүлгийн болон бүх өрөөг камержуулсан. 2016 онд 15 сая төгрөгийн иж бүрэн “Гэр” цэцэрлэгээр хангагдсан. 2020 онд 5 сая төгрөгөөр 3ш нөэтбүүк, компьютерээр бүлгийн багш нарыг 100% хангасан.
Дундговь аймгийн засаг даргын нөөцөөс: 2010 онд 3 сая төгрөгийн “Цэвэр орчин “ төслийг хэрэгжүүлж цэцэрлэгийн гадна хашаатай болгосон.
Орон нутгийнг хөгжүүлэх сангаас: 2015 онд 15 сая төгрөгөөр гадна талбайн тоглоом 2018 онд 2.500.000 төгрөгөөр гал тогоонд 1-р хоолны тогоо зэргийг авч хөрөнгө орууллат хийгдсэн.
Тухайн хүүхдийн цэцэрлэг нь: 2003 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын шалгалтанд хангалттай сайн үнэлгээтэй шалгагдан УМХГ-ын “Батламж” авсан. 2003 онд Сумын тэргүүний хамт олон · 2011, 2017 онд Гэмт хэргийн зөрчилгүй хамт олон · 2012, 2015 онд Сумын “ Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” , Номын баярын шилжин явах цом зэргээр шагнагдаж байсан. · 2015. 2016 онд сумын “Соёлын төвийн дэмжигч байгууллага” · 2015. 2016 онуудад сумын урлагын бага наадмын 1,2 байруудад · 2017 онд сумын Татварын байгууллагаас зохион байгуулж “Гар бөмбөг”-ийн тэмцээнд мөнгөн медаль· 2017 онд сумын урлагын наадамын “Уртын дуу”-ны төрөлд 1-р байр · 2019 онд Эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан “Гар бөмбөг”-ийн тэмцээнд алтан медаль · 2020 онд Сумын аврага шалгаруулах “Гар бөмбөг”-ийн тэмцээнд мөнгөн медаль 2017, 2020 онд аймгийн Төрийн аудитын газраас “ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН БАЙГУУЛЛАГА” -аар 2 удаа шалгарсан. Хамт олны амжилт · 2007 онд Монголын хүүхдийн ордоноос зохион байгуулсан “Миний нутаг“ зургийн үзэсгэлэнд шавь Б.Баатарзоригийн зурсан “Хөдөө нутаг” сэдэвт зураг оролцож “Тусгай” байрт шалгарсан. · 2015 онд тогооч Э.Содонтуяа аймгийн хэмжээнд зохион байгуулсан тогооч нарын ур чадварын уралдаанд амжилттай оролцож, “Аварга тогооч”-оор шалгарсан. 2021 онд багш нарын аймгийн хэмжээнд зохион байгуулсан “Сайн хичээл” цахим уралдаанд багш Э.Мэнд-Амар дуу хөгжмийн хичээлээр амжилттай оролцож “Дэд” байр эзэлсэн. 2022 онд Дундговь аймгийн “Ахмад ээлтэй байгууллага”-аар шалгарч батламж авсан.
АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО
БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО: Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, эрүүл ахуйн зөв дадалтай, хүнлэг, бүтээлч иргэнийг төлөвшүүлнэ.
АЛСЫН ХАРАА: Орчин үеийн стандарт нийцсэн жишиг цэцэрлэг болно.