Цагаандэлгэр сум

Дундговь аймаг

Ил тод байдал

ХАРААТ БАГИЙН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Жил болгон зохион байгуулдаг Багийн өдөрлөгөө 9дүгээр сарын 27ны өдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгөөр Соёолон насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, шагайн харваан тэмцээн, айрагны баярыг хийлээ. Соёолон морьдын уралдаанд  нийт 9 морьд уралдсанаас Говь-угтаал  сумын уяач  Мөнхбүрэнгийн  хээр  түрүү магнайд, аман хүзүүнд Говь-угтаал сумын   уяач Азжаргалын сартай  хүрэн, айргийн гуравт  Баянцагаан сумын уяач  Отгонбаярын зээрд  , айргийн дөрөвт Говь-угтаал сумын уяач Галбаярын хүрэн , айргийн тавд  сумын уяач Т.Даваабаярын  зээрд  морьд тус тус айрагдсан байна.

            Хүчит    бөхийн барилдааныг багийн залуучуудын дунд зохион явуулсан.  Нийт 16   бөх барилдаснаас, Түрүүлсэн  Ц.Сүхбат, үзүүрлэсэн  Ж.Жамъянбалжир шөвгөрсөн Г.Амар-амгалан, Э.Эрдэнбилэг нар байр эзэллээ.  Бөхийн барилдааны шагналыг багийн мянгат малчин Г.Гончигдаваагийн гэр бүл   ивээн тэтгэж өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагналаа.                         Шагайн харваан тэмцээнд: Нийт 20 харваачид оролцсоноос Тэргүүн байранд   Э.Отгон-эрдэнэ , дэд байранд Г.Жавхлантөгс, гуравдугаар байранд Д.Өсөхбаяр нар тус тус орсон байна. Шагайн харвааны тэмцээний тэргүүн  байрны шагналыг Х.Цэдэгсүрэнгийн  гэр бүл  ивээн тэтгэж өргөмжлөл алтан медаль мөнгөн шагналаар, дэд, гуравдугаар байранд орсон харваачдын шагналыг багаас ивээн тэтгэж өргөмжлөл мөнгө, хүрэл  медөль мөнгөн шагналаар шагналаа.      

          Малчдын дунд айрагны баярыг зохион байгуулж  нийт 7 өрх оролцсоноос хамгийн сайхан айрагтай өрхөөр Х.Цэдэгсүрэнгийн гэр бүл  тэргүүн байр, Э.Эрдэнэбилгийн гэр бүл дэд байр, Я.Батдоржийн гэр бүл гутгаар байранд тус тус орлоо. Тэргүүн байранд орсон Х.Цэдэгсүрэнгийн гэр бүл өргөмжлөл 40,000 төгрөгөөр , дэд байранд орсон Э.Эрдэнэбилгийн гэр бүлд өргөмжлөл 30,000 төгрөг, гутгаар байранд орсон Ч.Батдоржийн гэр бүлд өргөмжлөл 30,000 төгрөгөөр тус тус шагнаж урамшууллаа.     

        Малчдад өвөлжилтийн бэлтгэл хангах болон цагийн үеийн холбогдолтой мэдээллийг хийлээ. ИТХурлын дарга Т.Түмэндэлгэр,  Засаг дарга А.Эрдэнэсайхан, Засаг даргын орлогч  Н.Батгэрэл нар  ирсэн. Хороо бууцны өргөдөл өгсөн өрхүүдийн өргөдлийг хэлэлцсэн. Нийт 7 өрх өгснөөс М.Ариунцэнгэл Тангад уулын энгэр нь отрын бүс нутагт орж байсан учир олгогдоогүй. Г.Амар-амгалан Сайр буун таваг бас отрын бүс нутагт орж байсан учир олгох боломжгүй. Ж.Жамъянбалжирын Сонорын хажуу гэдэг газар нь Говь-угтаал сумын хилийн цэст орж байгаа учир олгох боломжгүй. Х.Цэдэгсүрэнд Өвөр шорвог, П.Баянжаргалд Булш, М.Ариунцэнгэлд Шар цохио, М.Батмөнхөд Ов дов, Б.Сумъяадоржид Сангийн далай зүүн бууцнуудыг олгохоор боллоо.    Нийт 14 ахмадуудад 210,000 төгрөгний гарын бэлэг өгөв.