Дундговь аймаг
1938 онд төвөөс суртлын бригад ирж сүүдэр кино үзүүлж улаан гэрийг байгуулснаар соёлын төвийн эхлэл тавигдав. Эхэн үед Борхүү, хув Дарамбазар нар ажиллаж байсан ба дараа нь Г.Цэрэнханд идэвхитэй сайн ажиллуулж байв.1939 онд сумын дарга Дашдоогийн санаачлагаар Уутын дуганыг улаан булан болгон ашиглаж концерт, жүжиг найруулан тавьдаг болов. Энэ үед Б.Дамбий, Чойжинням нар эрхлэгчээр ажиллаж, Б.Нүрэнхор урлаг уран сайхныажлыг сайн найруулж олон тооны концертын хөтөлбөр хийж тоглосны гадна “Цэнд комиссар”, “Ардын зориг”, “Саран хөхөө” зэрэг жүжгүүдийг найруулан тоглож хөдөлмөрчдөд өргөн сурталчилж байлаа. Клубыг барих санаачлагахөдөлмөрчдийн дунд өрнөхөд хоршооны дарга агсан С.Содов 31000 мянган төгрөгийг тусламж болгон өгч байжээ. Энэ үед бол манай сайн дурын уран сайханчдын дунд үеийнхэн төрсөн юм.
1955 онд сумын клубыг анх удаа ашиглалтанд оруулахад МУГЖүжигчин Цэрэндорж, аймгийн клубын найруулагч Цэрэнпил нар ирж мэргэжлийн туслалцаа өгч байсны гадна клуб 1956 онд эрхлэгч, хөгжмийн багш, найруулагчийн орон тоотой ажиллаж байжээ. 1989 оноос клуб ХАА нэгдлээс сумын захиргаанд шилжин улмаар зах зээлийн нөхцөлд зохицон төсвийн хөрөнгийн зэрэгцээ төлбөрт үйлчилгээний зохистой хэлбэрүүдийг ашиглан олон түмэнд үйлчлэх зорилготой ажиллаж байна. Соёлын төв нь 2003 оноос эхлэн Эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, үйлчлэгч гэсэн 5 орон тоотой үйл ажиллагааг явуулж байна. 2014 оноос эхлэн соёлын төвийн эрхлэгч-ээр Б.Алдармаа, 2022 оноос эхлэн номын санчаар Б.Ууганбаяр, 2022 оноос эхлэн бүжгийн багшаар Ж.Чулуунбат, хөгжмийн багш Д.Идэрцэцэг нар тогтвор суурьшилтай ажиллаж байна.
Бид 2016 онд үйл ажиллагаагаараа шалгарч «Соёл-2016» сэтгүүлд тэргүүн туршлага болохуйц ажлаа сурталчилж, 2017 онд ажил үйлсээрээ тэргүүлж сумын “Тэргүүний хамт олон”, 2018 оны “Санаачлагч” хамт олон, 2019 онд “Боржигон өв соёл” бүсийн уралдаанд Тэргүүн байр, Соёлын ажилтаны анхдугаар улсын уралдааны хамтлаг болон гоцлол дууны төрөлд Тэргүүн байр, “Соёлын төв чанартай үйлчилгээ” уралдаанд аймагтаа 3-р байранд шалгарч ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажиллаж байна.
БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО
Үндэсний соёл, ёс заншил, түүхийн дурсгалыг хамгаалж, уламжлалт урлагийг залуу үед өвлүүлэн үлдээж, мэргэжлийнхамт олны бүрдлийг нэгтгэсэн соёл, урлаг, мэдээллийн төв байхын эрхэм зорилго оршино.
БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА
Үндэсний соёл, ёс заншил, уламжлалт урлагийг сурталчилан таниулах СОЁЛ-МЭДЭЭЛЛИЙН цогцолбор төв байна.