Дундговь аймаг
Сум, байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад архив, албан хэрэг хөтлөлтийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, хууль эрх зүйн баримт бичгийн шинэчлэлтэй холбогдуулан баримт бичгийг хууль эрх зүйн үндэслэлтэй бүрдүүлэх талаар онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Архивчдын хөгжил сургалт арга зүйн төвтэй хамтран энэ сарын 25, 26-ны өдрүүдэд чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна. Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат сургалтад оролцогчдод амжилт хүсэж, цаашид ажиллаж буй чиглэлээрээ сурч, хөгжих хүсэлтэй албан хаагчдыг дэмжиж ажиллахаа илэрхийлээ. Мөн тухайн салбартаа амжилт бүтээлтэй ажилласан Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч Ш.Шүрэнцэцэгийг Төрийн албаны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, урамшуулав. Сургалтад хоёр өдрийн турш 100 орчим архив, бичиг хэргийн ажилчид оролцосон байна.