Дундговь аймаг
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоол, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг малчин өрхүүдэд таниулан сурталчлах, мэдээлэл өгөх, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, чадавхжуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий баг бүрэлдэхүүн суманд ажиллаж байна. 6 дугаар сарын 1 хүртэл манай суманд ажиллаж малчин өрх бүрээр орно.