Цагаандэлгэр сум

Дундговь аймаг

Байгууллагууд

2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа сайхан боллоо.

2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт сайхан боллоо. Өмнөх хичээлийн жилийн амжилтаа дүгнэн шинэ хичээлийн жилдээ амжилт дүүрэн байхыг ерөөж, шинээр сургуулийн босгыг алхан орж буй 1-р анги, дунд ангид шилжин орж буй 6-р анги, шинээр шилжиж ирсэн сурагчид, тэдний эцэг эх асран хамгаалагчид анги удирдсан багш, анги, сургуультайгаа танилцан, "Эх хэл, өв соёлоо дээдэлье" хичээлийг 1-р цаг дээр орж, амжилт гаргасан сурагчдад сургуулийн захиргаа болон бусад ивээн тэтгэгчид шагналыг гардууллаа. Нээлтийн үйл ажиллагаагаар өсвөрийн бөхийн барилдаан, шагайн харваа, хурдан дааганы уралдаан тус бүр зохион байгуулагдсан. Бага, дундын өсвөрийн бөхийн барилдааны үзүүр, түрүүгийн шагналыг Төрийн банкны хамт олон, шөвгийн 3,4-р байрыг сургуулийн захиргаа, шагайн харвааны бай шагналыг биеийн тамирын багш Г.Энхсайханы гэр бүл тус бүр шагнаж урамшуулсан.