Дундговь аймаг
Дундговь аймаг
2024 оны 11 сарын 8, 11 өдрүүдэд сумын төвийн орчны болон нийтийн эзэмшлийн зам талбайд намар цагийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Албан байгууллага, ААН, айл өрхүүд орчноо цэвэрлэхээс гадна хогийн цэг дээр ажиллалаа. Хувийн унаагаар хог асгаж байгаа иргэд хогоо заавал ухсан нүхэнд хийж байхыг анхааруулъя. Цэвэр орчин бүрдүүлэхээр 2 өдөр ажилласан иргэддээ талархал илэрхийлье.