Цагаандэлгэр сум

Дундговь аймаг

Мэдээ

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХАННЕС А.ТАКАЧТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

      Монгол улсын хөгжилд томоохон санхүүгийн дэмжлэг, хөгжлийн зээлүүдийг олгож ирсэн ЕСБХБанкны удирдлагатай аймгийн удирдлагууд албан ёсны уулзалтыг зохион байгуулав.

     Уулзалтаар газар зүйн байршлийн хувьд олон давуу талыг хадгалсан Дундговь аймгийн эдийн засаг, хөгжлийн цар хүрээг нэмэгдүүлэх түүний дунд бизнес эрхлэгчдийн ажлын байрыг хадгалах, ногоон хөгжлийн төслүүд буюу сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, аялал жуулчлалд хөрөнгө оруулах, хөнгөлөлттэй зээл олгоход дэмжлэг үзүүлэхийг ЕСБХБанкны суурин төлөөлөгч Хангес А.Такач-д аймгийн удирдлагууд хүсэлт тавьлаа. Тус банкны суурин төлөөлөгч Ханнес А.Такач банк нь зөвхөн зээл олгоход анхаардаг бус хөгжлийн төслүүдэд зөвлөн туслах, төслийн үр ашгийн тооцоололт хүрэх үр дүнд онцгой анхаарч хамтран ажилладагаа илэрхийлж нэн тэргүүнд бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн хөгжилд нөлөөлөхүйц ногоон хөгжлийн агуулгатай хөрөнгө оруулалтын төслийг дэмжихэд бэлэн байгаа илэрхийлэхийн сацуу 1.2 тэрбум ам долларын эх үүсвэр Монгол улсын хөгжилд зарцуулахаар татан төвлөрүүлээд байгааг онцлов.

     Хоёр тал дараагийн уулзалтыг Дундговь аймагт богино хугацаанд зохион байгуулахаар товлон, орон нутагт бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулалтын томоохон төслүүдтэй газар дээр нь танилцан бодитой шийдвэр гаргахад хичээж ажиллахаа илэрхийллээ. Энэхүү уулзалтын зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон МУ-ын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Д.Ирмүүнд аймгийн ЗДТГ-ын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.


Их уншсан

СОЁЛЫН ТӨВӨӨС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ 01 ДУГААР САРЫН 02-НЫ А/02 ТООТ ЗАХИРАМЖЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ

СОЁЛЫН ТӨВӨӨС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ 01 ДУГААР САРЫН 02-НЫ А/02 ТООТ ЗАХИРАМЖЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

СОЁЛЫН ТӨВӨӨС МОНГОЛ БАХАРХАЛ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХАЛДВАРГҮЙЖИЛТ АРИУТГАЛ/ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

Соёлын төвөөс "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадамд оролцсон ардын авьяастнууд, төрийн албан хаагчдад дурсгалын зүйлийг гардуулан өглөө

СОЁЛЫН ТӨВӨӨС 4 ДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

ҮНЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ

"ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН НЭГ ӨДӨР "ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ