Цагаандэлгэр сум

Дундговь аймаг

Танилцуулга

ЦАГААНДЭЛГЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ТАНИЛЦУУЛГА Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу 1992 оны намар шинэ зохион байгуулалтаар сумын захиргааны бүтцийг өөрчлөн сумын Засаг даргын Тамгын газар хэмээн нэрлэх болсон. Үүнээс хойш сумын Засаг даргаар өөрийн гэсэн мэдлэг, чадвар, удирдах арга барилтай, ард түмнийхээ итгэлийг дааж нутаг усныхаа төлөө үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлж чаддаг дарга нар удирдаж ирсэн.

БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО Төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх, сумын тогтвортой хөгжлийг хангахад Засаг даргад бүх талын дэмжлэг үзүүлэх, нутгийн захиргааны манлайллыг дээшлүүлэх замаар иргэдэд төрийн чанартай үйлчилгээг үзүүлэх талаар үо нөлөөтэй үйл ажиллагаа явжжлдаг, эцсийн үр дүнг эрхэмлэн дээдэлсэн, байнга суралцагч мэргэшсэн тогтвортой, санаачилгатай цомхон чадварлаг алба байхад оршино.

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО: Нийгми йн хүртээмжий эрүүл, үйлчилгээний чанар, сайжруулан иргэдийн аюулгүй, таатай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх замаар хүний хөгжлийн индекс 2019 онд 0.689 байгааг 2024 онд 0.719 хүргэнэ.

БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА Бид-Нээлттэй, иргэнлэг ил тод, авилга хүнд сурталгүй, сайн засаглалыг ард иргэд, албан байгууллага, хамт олны итгэл зүтгэлээр байгуулна.

Бид-Бүхнийг чадна.

Бид - Бүхнийг хийнэ.