Сумын төв <<Хараат>> нь нийслэл Улаанбаатараас 200км, Говь-Сүмбэр аймгаас 62км, Дундговь аймгийн төвөөс 150км зайтай орших бөгөөд 342.8 мянган га нутаг дэвсгэрийг эзэлдэг. Газар зүйн байршил. Цагаандэлгэр сум Монголын дорнод талын их мужийн ухаа гүвийн талын дэд мужид оршино. Хойд зүүн хойд талаараа Төв аймгийн Баянцагаан, Баян уул, зүүн урд талаараа Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сум, Баянтал, урд баруун урд талаараа Дундговь аймгийн Говь-Угтаал, Дэрэн сумтай хиллэж аймгийнхаа нутгийн зүүн хойд талд нь байрладаг. Сумын нутаг засварын бүснээс хээрийн бүсэнд гүнзгийрч шилжсэн, ургамлын бүрхэвчийн үндсэн төрх нь цөлөрхөг хээрийн шинжтэй. Сумын нутаг цаг уурын хувьд эрс тэс эх газрын шинжтэй. Ерөнхийдөө цэлмэг, хуурай агаартай тунадас бага, баруун хойд зүгийн салхитай. Өвлийн улиралд туйлын хүйтэн, агаарын масс үе үе хүчтэй нэвтэрнэ. Үргэлжилсэн цасан бүрхэвч 150-160 хоног байх тохиолдол цөөн биш тохиолдоно. Зарим үед нутгийн малчид зудын бэрхшээлээс гарахын тулд 160-170км газарт отор нүүдэл хийдэг.Газар нутаг. Нийт газар нутгийн хэмжээ 342780,7 гаХААН газар – 339155,5Хот суурин тосгон – 878,7Зам сүлжээ – 2476,5Усан сан – 270,0Цаг уурын нөхцөл. Жигд биш, эрс тэс уур амьсгалтай. Дулааны улиралд ихэвчлэн халуун хуурай, харин өвөлдөө хүйтэн, цас их унадаг.
*1 дүгээр сарын дундаж температур нь -24 -25 хэм хүйтэн
*7 дүгээр сарын дундаж температур нь 18-20 хэм дулаан байдаг.
*Жилийн дундаж салхины хурд нь 4-9 м/с
*Жилд орж тунадасны нийлбэр нь 200-250 мм