Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 1969 онд төрсөн. 1978-1986 онд Баянжаргалан сумын 8-н жилийн сургууль, аймгийн төвийн Улсын тэргүүний 1-р арван жилийн дунд сургуулийг дүүргэж, улмаар ХААДС-ын харъяа ХАА-н нэгдлийн нягтлан бодогчийн сургуулийг ХАА-н нэгдлийн ня-бо, МУИС-ийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр, Удирдлагын академийг нутгийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн. Т.Түмэндэлгэр нь 1987-1991 онд Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд тооцооны нягтлан бодогч 1991-2002 онд Цагаандэлгэр сумын Санхүү тасгийн нягтлан бодогч, 1994-2002 онд сумын Засаг даргын орлогч, санхүү тасгийн дарга, 2002-2004 онд ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 2004-2008 онд сумын Засаг дарга, 2009-2013 онд Хаан банкны эрхлэгч, 2013-2016 онд сумын Засаг дарга, 2016-2020 онд ИТХ-ын дарга, 2004-2008 онд Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ард иргэдээ төлөөлөн ажиллаж байсан. 1996 оноос өнөөг хүртэл сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 2020-2024 оны орон нутгийн сонгуулиар дахин ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна.
Утас: 80054888
Цахим хаяг: tumendelger01@gmail.com