Цагаандэлгэр сум

Дундговь аймаг

Мэдээ

"ҮСЭГЛЭЛИЙН БАЯР" 2024

З.Хонгорзул багштай 1а ангийн сурагчид маань хичээлийн жилд сурч мэдсэнээ эцэг эх, багш нар, ах эгч нартаа тайлагналаа. Уншиж, бичиж, бодож, бүтээж сурсан бяцхан шавь нартаа цаашдын сурлага, урлаг, спортод нь өндөр амжилт хүсье.

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ "СУРГАЛТ ЯВУУЛЛАА"

Хүүхдийн цэцэрлэгийн холимог А бүлгийн багш О.Сарангуа "Ажлын бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?" сэдвийн хүрээнд байгуулагын албан хаагч нарт сургалтыг зохион явууллаа.

ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хүрээнд хамгаалал жил “ Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд зохион явуулсан “Үндэсний бичгийн мэдлэг сорих сорил” -ын арга хэмжээ

ЧАДВАРЛАГ БАГШ ХӨТӨЛБӨР -ИЙН ХҮРЭЭНД ТУРШЛАГА СОЛИЛЦОХ

2024 оны 05-р сарын 03-нд “Чадварлаг багш хөтөлбөр”-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн 62-р цэцэрлэг, Багануур дүүргийн 142-р цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

ЗУРГИЙН БАЯР

"Миний дуртай хүүхэлдэйн киноны баатрууд" сэдэвт зургийг эцэг эх, асран хамгаалагч нарын хамт зурж зургийн уралдаанд 38 эцэг эх асран хамгаалагч нар хүүхдүүдийн хамтаар оролцож тэргүүн байр Л.Цацрал , Дэд байр Ө.Ариунцэцэг ,Гутгаар байранд С.Мягмардорж, тусгай байранд Г.Орхонбаяр нар орлоо.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧ ТАМИРЧДАД ЗАСАГ ДАРГА А.ЭРДЭНЭСАЙХАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Дундговь аймгийн Зүүн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд ахлах насны /эрэгтэй/ ангилалд "Алтан" медаль, ахлах насны /эмэгтэй/ ангилалд "Хүрэл" медаль, Бага насны /эрэгтэй/ ангилалд "Алтан" медаль тус тус хүртсэн билээ. Сумын засаг дарга А.Эрдэнэсайхан нь уг тэмцээнд оролцсон нийт тамирчид болон дасгалжуулагчид онцгой хүндэтгэл үзүүллээ. Энэхүү тэмцээнд явахад 100л бензинээр ивээнтэтгэсэн ба Дасгалжуулагч Г.Энхсайхан багшид 200'000 төгрөг хандивлалаа. БАЯРЛАЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД, БАГШ, АЖИЛЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

Цахим үе тэнгийн дээрэлхэлт ✔️E-Kids ✔️Google family link ✔️Цахимд хэвшье уриатай зурагт самбар аялууллаа.

ЕБС-ИЙН "ДОТУУР БАЙРНЫ НЭРЭМЖИТ " ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дотуур байрны нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Нийт оролцсон баг тамирчид болон хамтран ажилласан анги удирдсан багш нартаа баярлалаа. -1-р байр Дотуур байрны зөвлөлийн баг тамирчид -2-р байр Амармэнд багштай 7 ангийн хамт олон -3-р байр Эрдэнэсайхан багштай 8 анги -Шилдэг тоглогчоор Амармэнд багштай 7ангийн сурагч Анхзаяа нар тус тус байр эзэллээ. Шагналын мөнгө: 2-р багийн малчин Мөнхтогтохын гэр бүл 50.000 1-р багийн малчин Сумъядоржийн гэр бүл 50.000 Цом: 2-р багийн малчин Өнөрбаяр 70.000 Медаль: Дотуур байрны багш ажилчид : 100000 Төгрөгөөр дэмжиж ивээн тэтгэлээ. Хамтран ажилласан хамт олон болон эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.

ДЭЛХИЙН НОМЫН БАЯРЫН ӨДРИЙГ УГТАН БАГШИЙН ТУСЛАХ Д.МӨНХТУЯА, Т.НАСАН-ЭРДЭНЭ НАР "НОМЫН БАЯР" ҮЙЛ АЖИЛЛАГААГ 14 ХОНГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол ардын үлгэр "Эрхий мэргэн" -ийг таягт хүүхэлдэй ашиглан бүлгийн хүүхдүүдэд тоглож үзүүлэн үлгэрийн баатрын талаар ярилцав. Сургууль, Соёлын төвийн номын сангуудаар аялж номын сангуудтай танилцууллаа, "Номтой нөхөрлөе" аян зарлаж эцэг эх, асран хамгаалагч нар карт нээлгэн хүүхдүүддээ ном уншиж өгч номын тэмдэглэл хөтөлсөн 35 эцэг эх, асран хамгаалагч нар 108 ном уншиж тэмдэглэл хөтөлсөнөөс хамгийн олон ном уншуулсан "Холимог А" бүлгээс Ө.Ариунцэцэг, Н.Ангарагдорж, Л.Цацрал, "Холимог Б" бүлгийн Э.Уудам, Ө.Амин-Эрдэнэ, М.Уранханд нар олон ном уншуулж тэмдэглэл хөтөлсөн байлаа.

Их уншсан

СОЁЛЫН ТӨВӨӨС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ 01 ДУГААР САРЫН 02-НЫ А/02 ТООТ ЗАХИРАМЖЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ

СОЁЛЫН ТӨВӨӨС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ 01 ДУГААР САРЫН 02-НЫ А/02 ТООТ ЗАХИРАМЖЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

СОЁЛЫН ТӨВӨӨС МОНГОЛ БАХАРХАЛ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХАЛДВАРГҮЙЖИЛТ АРИУТГАЛ/ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

Соёлын төвөөс "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадамд оролцсон ардын авьяастнууд, төрийн албан хаагчдад дурсгалын зүйлийг гардуулан өглөө

СОЁЛЫН ТӨВӨӨС 4 ДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

ҮНЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ

"ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН НЭГ ӨДӨР "ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ