Цагаандэлгэр сум

Дундговь аймаг

Мэдээ

ДЭМЖЛЭГИЙН БАГИЙН ГИШҮҮДЭД ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Тэгш хамран сургах боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн багш, дэмжлэгийн багийн гишүүдэд "Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүй" сургалтад цахимаар хамрагдлаа.

"ТАБЛЕТТАЙ БАГШ" ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Таблеттай багш” хөтөлбөрт Дундговь аймгийн хувилбарт сургалтын багш нарт “Гэр бүлд суурилсан бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих сургалт”-ыг 2023 оны 11 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад багш Ц.Насанжаргал хамрагдлаа.

БАЯНЖАРГАЛАН СУМЫН 9-Р АНГИЙН СУРАГЧДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2 сумын 9-р ангийн сурагчдын туршлага солилцох сургалт, уулзалт, нөхөрсөг тэмцээн зохиогдлоо

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХАНДИТВ ӨРГӨЛӨӨ

Нутгийн зөвлөлийн дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс анхлан санаачлан хэрэгжүүлсэн Эмнэлэгийн ор шинэчлэх ажил амжилттай болж орчин үеийн ор 2 ширхэг, шүүгээ 2 ширхэгийг сумын хүн эмнэлэгт хүлээлгэн өглөө.

ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨЛРИЙГ ТОХИОДУУЛАН ТӨРИЙН БАНКНЫ ЗҮГЭЭС "ХҮҮХЭД- ХУРИМТЛАЛ" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Төрийн банкны зүгээс 2023.10.27-ны өдөр ЕБС-ийн 6-9-р ангийн сурагчдад "Хүүхэд- Хуримтлал" сургалтыг зохион байгууллаа. Хамтран ажилласан ЕБС-ийн захиргаа, багш ажилчид, сурагчиддаа баярлалаа. зүгээс 2023.10.27-ны өдөр ЕБС-ийн 6-9-р ангийн сурагчдад "Хүүхэд- Хуримтлал" сургалтыг зохион байгууллаа. Хамтран ажилласан ЕБС-ийн захиргаа, багш ажилчид, сурагчиддаа баярлалаа.

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГЭЭС "ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН НЭГ ӨДӨР"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхэд хамгааллын нэг өдрийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Бүлгийн багш нар хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд, багшийн туслах нар аюулгүй амьдрах ухаан сургалт зохион байгуулахад давхардсан тоогоор 140 хүүхэд хамрагдав.Эцэг эх асран хамгаалагч нарт “Үл хайхрах хүчирхийлэл гэж юу вэ?" сургалт зохион байгуулж, хүүхэд хамгаалал гэж юу вэ? сэдэвт гарын авлаг бэлтгэн 35 эцэг эхэд өгсөн.. “ Бид хүүхдээ хамгаална” гэсэн уриатай бяцхан үрстэйгээ зургаа дарууллаа.

"УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ -2023" ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Удирдлагын манлайлал-2023” хурал, зөвлөгөөнд эрхлэгч Д.Сарантуяа оролцлоо. Энэ үеэр илтгэлүүд болон жишиг сум, байгууллагуудын туршлагаас суралцсан юм.

"МОНГОЛ БИЧИГ"-ИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол хэлний багш Г. Жигдиймаатай хамтран ажиллах гэрээ байгуулж, монгол хэл бичгийн сургалтыг явуулж байна. Монгол бичгийн сорилд 8 албан хаагч хамрагдаж, 1 албан хаагч дунд шатанд, 7 албан хаагч анхан шатны сургалтад хамрагдаж байна.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРАНД ХАНДИВ ӨГЛӨӨ

4-р багийн иргэн Дэлгэрбилэгийн гэр бүлээс хүүхдийнхээ сурах орчинг сайжруулж байгаад баярлалаа. Тасгийг хулдааслан, 4 орны бүтээлгийг шинэчлэн, хогийн савыг авч өглөө.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРАНД ХАНДИВ ӨГЛӨӨ

2-р багийн иргэн Алтанхуягийн гэр бүл нэг тасгийг хулдааслаж, 2 өрөөг дрожлож сурагчдын амьдрах орчинг бүрдүүлэхэд сэтгэл гарган тусалсанд талархаж байна.

"АРДЫН АЯЛГУУ" УРЛАГИЙН ИХ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

"АРДЫН АЯЛГУУ" урлагийн их наадамд амжилттай оролцож 1 цом, 7 алт, 2 мөнгө, 2 хүрэл медалын эзэд боллоо. Бүхий л уралдаан тэмцээнд сум орныхоо нүүр царай болж амжилттай оролцож байдаг АВЪЯАСЛАГ, ЧАДВАРЛАГ ардын авъяастнуудаараа бахархаж байна. Та нартаа халуун баяр хүргэе.

БУУХИА ТЭМЦЭЭН БОЛЛОО

Холимог Б бүлгээс эцэг эх, хүүхдүүдийн дунд "Буухиа тэмцээн" зохион байгууллаа. Тэмцээнд уралдаанд нийт 34 хүүхэд эцэг эхчүүд хамрагдлаа.

Их уншсан

СОЁЛЫН ТӨВӨӨС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ 01 ДУГААР САРЫН 02-НЫ А/02 ТООТ ЗАХИРАМЖЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ

СОЁЛЫН ТӨВӨӨС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ 01 ДУГААР САРЫН 02-НЫ А/02 ТООТ ЗАХИРАМЖЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

СОЁЛЫН ТӨВӨӨС МОНГОЛ БАХАРХАЛ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХАЛДВАРГҮЙЖИЛТ АРИУТГАЛ/ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

Соёлын төвөөс "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадамд оролцсон ардын авьяастнууд, төрийн албан хаагчдад дурсгалын зүйлийг гардуулан өглөө

СОЁЛЫН ТӨВӨӨС 4 ДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

ҮНЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ

"ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН НЭГ ӨДӨР "ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ