Сум, байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад архив, албан хэрэг хөтлөлтийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, хууль эрх зүйн баримт бичгийн шинэчлэлтэй холбогдуулан баримт бичгийг хууль эрх зүйн үндэслэлтэй бүрдүүлэх талаар онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Архивчдын хөгжил сургалт арга зүйн төвтэй хамтран энэ сарын 25, 26-ны өдрүүдэд чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.