Цагаандэлгэр сум

Дундговь аймаг

Мэдээ

“ШИНЭ ХОРШОО-ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХОРШООДОД ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГ ИРЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоол, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг малчин өрхүүдэд таниулан сурталчлах, мэдээлэл өгөх, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, чадавхжуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий баг бүрэлдэхүүн суманд ажиллаж байна.

Ерөнхий боловсролын сургууль "СПОРТЫН АМЖИЛТ"

Аймгийн аварга шалгаруулах Мини волейболын тэмцээний ахлах нас ангилалд Э.Ган-Эрдэнэ ахлагчтай баг Хүрэл медаль хүртэж, сурагч Мөнхбатын Тэмүжин 'Шилдэг Холбогч'-оор шалгарчээ. Дасгалжуулагч багш Г.Энхсайхан болон тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэе.

Хүүхдийн тусамжийн 108 утасны үйлчилгээний төвийн танилцуулга хийлээ.

Монгол улс нь Олон улсын хүүхдийн тусламжийн утас (Child helpline international)-ны байгууллагын гишүүн орон бөгөөд дэлхийн 168 улсад хүүхдийн тусламжийн 173 утас ажиллаж байна. Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны байгууллагаас жил бүрийн 5 сарын 17-ны өдрийг хүүхдийн дуу хоолойг сонсох өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ ажлын хүрээнд 2024 оны 5 сарын 17-ны өдөр "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-ийн 10 жилийн ойг угтаж хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Хүүхдийн тусамжийн 108 утасны үйлчилгээний төвийн танилцуулга видеог улс орон даяар суралцагчдад танилцууллаа.

УРИАЛГАД НЭГДЛЭЭ

Багш ажилчид бүгд үндэсний хувцсаа өмслөө

БИД СУРАГЧ БОЛНО

Хичээлийн жилийн зорилго зорилтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу бэлтгэл бүлгийн хүүхдүүд "Сургуультай танилцах аялал"-аа хийлээ. Бид бүхнийг найрсаг дотноор хүлээн авч хамтран ажилласан Ерөнхий боловсролын сургуулийн хамт олондоо баярлалаа.

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН МОД ТАРЛАА

Аймаг сумдын ойн дундын ангиас хувиарлагдсан 800ширхэг модноос Ембүү овооны цэцэрлэгт хүрээлэнд 100 ширхэг мод суулгалаа.

Их уншсан

СОЁЛЫН ТӨВӨӨС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ 01 ДУГААР САРЫН 02-НЫ А/02 ТООТ ЗАХИРАМЖЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ

СОЁЛЫН ТӨВӨӨС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ 01 ДУГААР САРЫН 02-НЫ А/02 ТООТ ЗАХИРАМЖЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

СОЁЛЫН ТӨВӨӨС МОНГОЛ БАХАРХАЛ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХАЛДВАРГҮЙЖИЛТ АРИУТГАЛ/ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

Соёлын төвөөс "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадамд оролцсон ардын авьяастнууд, төрийн албан хаагчдад дурсгалын зүйлийг гардуулан өглөө

СОЁЛЫН ТӨВӨӨС 4 ДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

ҮНЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ

"ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН НЭГ ӨДӨР "ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ