Цагаандэлгэр сум

Дундговь аймаг

Мэдээ

Үхсэн малын сэг зэмийг цэвэрлэлээ

Нүдэнгийн уснаас зүүн хойш хаясан байсан 20 гаран тооны үхсэн малын сэг зэмийг 1 дүгээр багийн Засаг дарга Г.Жаргалмаа, Тамгын газрын жолооч З.Батсайхан, үйлчлэгч А.Цэвэлсүрэн нартай хамтран цэвэрлэлээ.

Золбин нохой устгах ажлыг зохион байгууллаа

2023 оны 4-р сарын 14-нд золбин нохой устгах ажлыг зохион байгуулж нийт 31 нохойг устгалаа.

ЦАГААНДЭЛГЭР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХАМТ ОЛОН 4-Н БАГИЙНХАА МАЛЧИН ӨРХҮҮДЭЭР ТОЙРОН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон 4-н багийнхаа малчин өрхүүдээрээ тойрон үзлэг хииж эхэллээ. 2023 оны 4-р сарын 18-ны өдөр 3-р багийн 15 малчин өрхөөр орж / 0-17 насны хүүхдийн эрт илрүүлэг, 18-с дээш насны хүмүүсиийн урьдчилан сэргийлэх үзлэг, мөн идэвхитэй хяналтыг хийж, явуулын эмийн сангаар үйлчилж эм тарианы хангамжийг сайжруулав.

Тарваганы шагай бүү худалдан ав

Тарваганы шагай бүү худалдан ав! Бяцхан үрсдээ тарваганы шагай худалдаж авах нь хууль бус ан агнуурыг дэмжихийн зэрэгцээ биологийн олон янз байдал, төрөл зүйлд хохирол учруулахыг анхаарна уу!

хүн бүр байгаль хамгаалагч байцгаая

Газар дэлхий бидний эцэг эхийн өв биш харин хүүхэд биднээс авсан зээл юм шүү. Томчуудаа хүн бүр байгалиа хамгаалж бидэнд сайхан байгалийг үлдээгэрэй.

Соёлын төвийн барилгын явцад хяналт хийлээ

Цагаандэлгэр сумын Засаг дарга А.Эрдэнэсайхан мэргэжлийн байгууллага болон Дундговь аймгийн газрын албаны мэргэжилтнүүд болон Өлзий Иш ХХК-ны захирал Монгол Улсын зөвлөх инженер Ичинхорлоо нар хамтран Соёлын төвийн барилгын явцад хяналт хийлээ. 

2-Р БАГИЙН НУТГААР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ТОЙРОН ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ

2-р багийн малчид, айл өрхүүдээрээ тойрон үзлэг хийж ( 0-17 насны эрт илрүүлэг, 18-с дээш насны урьдчилан сэргийлэх үзлэг, хяналтын хүмүүсийн гэрийн эргэлт, шаардлагатай эм тарианы хангалт явуулын эмийн сангаар ) дууслаа хамтран ажилласан багийн дарга, Засаг дарга, ЗДТГ, нийт ард иргэддээ баярлалаа.

Оффисын ажлын байранд КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэж байна

Та ажлын байрандаа ажил эхлэхээс өмнө болоод ажиллаж байхдаа, ажил дууссаны дараа ямар дэглэмийг баримталж өөрийгөө КОВИД-19 халдвараас хамгаалж болохыг дараах мэдээллээс аваарай.

Дотуур байранд хандив өглөө

Хүүхдийнхээ суралцах, амьдрах орчны тав тухтай байдлыг ханган, дотуур байранд хандив өргөсөн гэр бүлүүдэд талархал илэрхийлж, хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

"НОМЫН БАЯР-2" УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"НОМЫН БАЯР-2" уралдаанд идэвх, зүтгэл гаргаж оролцсон бүх сурагчиддаа баярлалаа.

"НУТАГ УСААРАА БАХАРХАЯ-2023" ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"НУТАГ УСААРАА БАХАРХАЯ-2023" ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭСГИЙ УРЛАХ ШИВҮҮР ЗҮҮНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

11-р сарын 04-нд эсгий урлах шивүүр зүүний анхан шатны сургалтаа амжилттай зохион байгууллаа. Өөрийгөө хөгжүүлэхэд цаг гарган сургалтад хүрэлцэн ирсэн бүсгүйчүүддээ баярлалаа. Чадвараа улам сайжруулж бүтээлүүд гаргаж орлогоо нэмэгдүүлэх зорилготой бүсгүйчүүдийгээ дэмжиж хамтран ажиллана. ДЭЛГЭР БҮЛЭГ

СОЁЛЫН ТӨВӨӨС ЖАВХЛАНТ БҮСГҮЙ-2024 УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СОЁЛЫН ТӨВӨӨС ЖАВХЛАНТ БҮСГҮЙ-2024 УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ ДУУНЫ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СОЁЛЫН ТӨВӨӨС ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ ДУУНЫ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХАБЭА-н ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Цагаандэлгэр сумын ХАБЭА-н зөвлөл хуралдаж, 2024 онд зөвлөлөөс хийх ажлын төлөвлөгөө, ХАБЭА-н сарын аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

АХМАДЫН ДУНД ЭРГЭН ДУРСАХУЙ ХӨТӨЛБӨРТ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АХМАДЫН ДУНД ЭРГЭН ДУРСАХУЙ ХӨТӨЛБӨРТ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА