Цагаандэлгэр сум

Дундговь аймаг

Байгууллагууд

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт

2023-2024 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа Сургууль дээрээ хүүхдүүд СҮҮ ууна. Энэ хичээлийн жилд Дундговь аймаг бүх сургууль дээрээ “ СҮҮ ХӨТӨЛБӨР” хэрэгжинэ. 1-5 -р ангийн сурагчдад хичээлийн 5 өдрийн 3 өдөр нь 120 грамм “СҮҮ

Талархал илэрхийлж байна

Хүүхдийнхээ суралцах, амьдрах орчны тав тухтай байдлыг ханган, дотуур байранд хандив өргөсөн гэр бүлүүдэд талархал илэрхийлж, хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

4-р багийн иргэн Төрмөнхийн гэр бүл нэг тасгийн 4 орны бүтээлгийг шинэчилж өглөө.

2-р багийн иргэн А.Амарбаатарын гэр бүл нэг өрөөг үлгэр жишээ тасаг болгон тохижууллаа.


ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны 12-р сарын 19-ний хурлаар жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг "Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр" болгон тунхагласан. НҮБ-ын гишүүн орнууд, түүний тогтолцоон дахь холбогдох байгууллагууд, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсан. Охид өөрсдийн сонирхсон асуултыг чөлөөтэй асууж, халуун дулаан ярилцлага өрнүүлэхээс гадна охидод өөрсдөд нь манлайлах хүч, амжилтад хүрэх боломж үргэлж байдаг гэх урам зоригийг өгөх зорилготой

ЕБС-ийн Эцэг эх, асран хамгаалагчдын нэгдсэн өдөрлөг

ЕБС-ийн Эцэг эх, асран хамгаалагчдын нэгдсэн өдөрлөгийг 2023.10.13-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр 2022 оны 9 сараас 2023 оны 10 сар хүртэлх сургалт, хүмүүжлийн ажил, хөрөнгө оруулалтын тайланг НТБН-ийн багш У.Мөнх-Эрдэнэ, Боловсролын шинэ багц хуулийн танилцуулга, 'СҮҮ' хөтөлбөр, хүүхэд хамгааллын мэдээллийг нийгмийн ажилтын Д.Итгэл, энэ хичээлийн жилд явагдах дугуйлан, эцэг эхийн зөвлөлийн мэдээллийг сургалтын менежер О.Ариунаа нар танилцуулав. Мөн шинээр байгуулж буй Мэдээллийн технологийн кабинеттай танилцан, дотуур байр, үдийн хоолны амталгаа хийж, ЕБС-ийн үйл ажиллагааны талаар болон бидний цаашдын ажилд дэмжлэг болох санал сэтгэгдлээ бичиж үлдээлээ. Өдөрлөгт цаг заваа зориулан хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.

НӨХӨРСӨГ СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ТЭМЦЭЭН

Баянжаргалан сумын ЕБС-ийн Д.Энхпүрэв багштай 9а ангийн сурагчид, захирал С.Цэрэн-Янжин, эцэг эхийн төлөөлөл манай сургуульд айлчилж, Д.Ангарагнаран багштай 9а ангитай нөхөрсөг сургалт, уулзалт, тэмцээн зохион байгуулав. 2 ангийн сурагчдад математикийн багш Д.Ангарагнаран математикийн хичээл зааж, багш Ц.Сүрэнжав 'Харилцааны эерэг арга' сургалт хийлээ. Гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд 5 баг тоглосноос Э.Ган-Эрдэнэ ахлагчтай ЦД 8а ангийн баг 1р байр цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, Е.Маргадчулуун ахлагчтай БЖ 9-р ангийн баг 2-р байр эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа. Зохион байгуулалтын үйл ажиллагаанд сэтгэл гарган ажилласан хамт олондоо талархал илэрхийлье.

"ДОТУУР БАЙРНЫ " суралцагчид

"МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР"-ийг угтан монгол хүн гэдгээрээ бахархах,эх орноо хайрлан хамгаалах, монгол уламжлалаа дээдлэх" зорилгоор Т.Галсан "Монгол хүний зүрхний бичээс" шүлгээр мэндчилгээ дэвшүүлж байна.

'Хүслийн жигүүр-2023'

Авьяастай хөөрхөн хүүхдүүддээ, тэдний багш нар, эцэг эх асран хамгаалагчид, жил бүрийн урлагийн наадмыг зохион байгуулж бяцхан иргэдийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд ЕБС-тай хамтран ажилладаг Соёлын төвийн хамт олондоо талархсанаа илэрхийлж та бүхний цаашдын ажил, сурлагад тань өндөр амжилт хүсье.

'Авьяаслаг Боржигончууд-2023' урлагийн наадам

'Авьяаслаг Боржигончууд-2023' урлагийн наадамдаа амжилттай оролцож, тэргүүн байр эзэлж, олон шагналын эзэн болсон нийт албан хаагчдадаа баяр хүргэе.

Дотуур байрны Шинэ жилийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө

Хүүхдийн төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулж байдаг ажилчдадаа болон хамтран ажиллаж байгаа эцэг эхчүүд болон сургуулийн захиргаандаа талархснаа илэрхийлье. Дотуур байрны Шилдэг тасгаа шалгаруулан шилдэгүүдээ тодрууллаа. 1: Мөнх оргил ахлагчтай 1 тасаг 2: Тэмүүжин ахлагчтай 2/ тасаг 3: Маралжингоо ахлагчтай 3/р тасгууд тодорлоо. Мөн мэндчилгээ дэвшүүлсэн авьяаслаг сурагчдадаа халуун баяр хүргээд 2024 ондоо эрүүл энх байж сурлага урлаг спортдоо өндрөөс өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. Шинэ он шинэ жилийн мэнд хүргэе

Сургуулийн шилдэг багш, ажилтан болон шилдэг сурагчидаа онцоллоо.

2023 оны эцэст ЕБС-ийн шилдэг багш, ажилтан болон шилдэг сурагч, ахиц амжилтийн эздүүдээ онцоллоо.

Оюунлаг дунд сургуультай туршлага солилцлоо

Хичээлийн 2 дугаар улирлын амралтаар “Оюунлаг дунд сургууль ”-тай хамт. Нэг өдрийн турш анги танхим, хичээлийн судлагадахуун болон сургуулийн менежмент зэргээр туршлага солилцоо.

2024.01.17-нд монгол дээлний өдрөөр Улаанбаатар хотод туршлага судлах хөтөлбөрийн хүрээнд Төрийн ордонд зочиллоо.

Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 01-р сарын 02-ний А/02 тоот захирамжийн дагуу Монгол үндэсний бахархал болсон өв соёлоо түгээн дэлгэрүүлж, Монгол соёлын дархлааг бий болгох зорилгоор үндэсний дээл, хувцсаа сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гариг бүр өмсөж хэвшүүлэн залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах ажлыг ЕБС-ийн хамт олон дэмжин уриалгад нэгдлээ. Хамт олноороо Монгол төрийн ордонд айлчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд бараалхлаа

"Үндэсний бичгээр" болон "Эх хэлээрээ" баярын мэндчилгээ, захидал бичин илгээлээ

ЕБС-ийн 6-9р ангийн суралцагчид "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан сумын бүх аж ахуй, албан байгууллагын бүсгүйчүүдэд "Үндэсний бичгээр" болон "Эх хэлээрээ" баярын мэндчилгээ, захидал бичин илгээлээ.

Хандивын аянд нэгдлээ

Хандивын аянд нэгдлээ. Сургуулийн багш, ажилчид нэг өдрийн цалин болох 1,000,000 төгрөгийн хандив өргөлөө. 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн үйл ажиллагааг дэмжин хандив өгсөн малчин А.Ерөөлт /3-р баг/, Д.Мөнх-Амгалан /1-р баг/, Н.Алтанхуяг /2-р баг/, А.Амарбаатар /2-р баг/, Төрмөнх /4-р баг/, Н.Дэлгэрбилгээ /4-р баг/ нарт тус бүр 100,000 төгрөг болон нэмнээг хийж өглөө. Мөн Сумын онцгой комисст 300,000 төгрөгийг хандивлав.

Анги нийтийн шүлгийн уралдаан

ЕБС-ийн номын сан, МХБУЗ-ын багшийн зохион байгуулсан "Анги нийтийн шүлгийн уралдаан" 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Тус уралдаанд: 1-3-р ангийн төрөлд О.Нармандах багштай 3а анги "ТЭРГҮҮН" байр, Ц.Саруулзаяа багштай 2а анги "ДЭД" байр 4-5-р ангийн төрөлд Ц.Сүрэнжав багштай 4а анги "ТЭРГҮҮН" байр, Г.Лхагвабаяр багштай 5а анги "ДЭД" байр 6-9-р ангийн төрөлд Д.Амармэнд багштай 7а анги "ТЭРГҮҮН" байр, Д.Ангарагнаран багштай 9а анги "ДЭД" байранд тус тус шалгарлаа.

Монгол хэл бичгийн Улсын олимпиад

Д.Ангарагнаран багштай 9а анги хамт олон Монгол хэл бичгийн Улсын олимпиадын 1-ийн даваанд аймагтаа 3-р байр эзэлсэн бөгөөд өнгөрсөн 7 хоногт болсон 2-ын даваанд мөн 3-р байр эзэлж өмнөх амжилтаа бататгалаа. Хичээл заасан багш Д.Мөнхзул болон өндөр амжилт гаргаж, сум орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Сургуулийн захиргаа

ХҮРДЭЭР ТООЦООЛЖ СУРЛАА

Сургуулийн менежментийг сайжруулах үйл ажиллагааны нэг болох багш, эцэг эх асран хамгаалагч, сурагчдын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах "Хүрдээр тооцоолж сурлаа" 3 долоо хоногийн аяныг Ц.Саруулзаяа багштай 3а анги зохион байгууллаа. Багшаас хүүхэд, эцэг эхэд бие даан суралцах арга барилыг хөгжүүлэх сургалт зохион байгуулан мэдлэг чадварыг дээшлүүлэх, хүүхэд бүр бие даан хүрдээр тооцоолох, бүтээлчээр сэтгэх, хөгжих боломжоор хангах, хүүхдийн ялгаатай байдалд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах, ангийн хүүхдийн хүрд тогтоох, хүрдний мэдлэгээ ашиглан асуудлыг тооцоолон шийдвэрлэх зорилтуудыг дэвшүүлж, эцэг эх, сурагчид идэвхитэй оролцлоо.

ЗҮҮН БҮСИЙН ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН

Аймгийн аварга шалгаруулах Зүүн бүсийн волейболын тэмцээнд ахлах насны /эрэгтэй/ ангилалд Алтан медаль, ахлах насны /эмэгтэй/ ангилалд Хүрэл медаль, Бага насны /эрэгтэй/ ангилалд Алтан медаль, 8а ангийн сурагч Эрдэнэбатын Ган-Эрдэнэ Тэгш тоглогч, 8а ангийн сурагч Отгонбаярын Маралмаа Шилдэг холбогч, 4а ангийн сурагч Өлзийбатын Саруултөгс Өсөх ирээдүйтэй тамирчин, Цагаандэлгэр сумын баг тамирчид 2-р байрын Өргөмжлөл, Мөнгөн цом тус тус хүртлээ.