Цагаандэлгэр сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ТАНИЛЦУУЛГА

Тус сумын хүүхдийн цэцэрлэг нь  одоогоос   60 жилийн өмнө  1961 онд Дундговь аймгийн Чойр сум гэдэгт Ардын гэгээрэлийн даргын тушаалаар анхны эрхлэгчээр Лувсанжамц, хүмүүжүүлэгч багшаар Тогооч гэдэг хүмүүс томилогдон 15 ор, 4 ажилчинтайгаар  анх байгуулагдаж  байсан. Зах зээлийн давлагаанд нэг үе хаагдаж 1992 оноос  25  хүүхдийг хүлээн авч,  нийт  8 ажилчинтайгаар  үйл ажиллагааг явуулж  байгаад    2001 оноос хойш   50 хүүхдийн ортой, нийт  11 ажилчинтай   СӨБ- ын үйл ажиллагааг  явуулж байна. 2008 онд Сумын Засаг дарга Т.Түмэндэлгэрийн санаачлагаар МУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, БХБайгуулалтын яамны сайд агсан Ж.Наранцацралтын дэмжлэгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 сая төгрөгийн өртөгтэй орчин үеийн зориулалтын  тохилог барилгатай болсон.  

АЛСЫН ХАРАА,ЭРХЭМ ЗОРИЛГО

АЛСЫН ХАРАА: Орчин үеийн стандарт нийцсэн жишиг цэцэрлэг болно. ЭРХЭМ ЗОРИЛГО : Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, эрүүл ахуйн зөв дадалтай, хүнлэг, бүтээлч иргэнийг төлөвшүүлнэ.

"БОХИР ГАР" СЭДЭВТ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан бүлгийн хүүхдүүдийн дунд багшийн туслах Т.Насан-Эрдэнэ,Д.Мөнхтуяа нар "Бохир гар" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 36 хүүхэд оролцлоо.