Цагаандэлгэр сум

Дундговь аймаг

Байгууллагууд

СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

1938 онд төвөөс суртлын бригад ирж сүүдэр кино үзүүлж улаан гэрийг байгуулснаар соёлын төвийн эхлэл тавигдав. Эхэн үед Борхүү, хув Дарамбазар нар ажиллаж байсан ба дараа нь Г.Цэрэнханд идэвхитэй сайн ажиллуулж байв.1939 онд сумын дарга Дашдоогийн санаачлагаар Уутын дуганыг улаан булан болгон ашиглаж концерт, жүжиг найруулан тавьдаг болов. Энэ үед Б.Дамбий, Чойжинням нар эрхлэгчээр ажиллаж, Б.Нүрэнхор урлаг уран сайхныажлыг сайн найруулж олон тооны концертын хөтөлбөр хийж тоглосны гадна “Цэнд комиссар”, “Ардын зориг”, “Саран хөхөө” зэрэг жүжгүүдийг найруулан тоглож хөдөлмөрчдөд өргөн сурталчилж байлаа. Клубыг барих санаачлагахөдөлмөрчдийн дунд өрнөхөд хоршооны дарга агсан С.Содов 31000 мянган төгрөгийг тусламж болгон өгч байжээ.